Анхны алхам – сургалтын виз хэлбэржүүлэхэд хэрэгтэй урилга бүрдүүлэхийн тул Олон улсын харилцааны хэлтсэнд илгээх шаардлагатай баримт бичиг:

  • Анкет
  • Паспортын 1–2-р хуудасны хуулбар
  • Эрүүл мэндийн байгууллагын ХДХВ (хүний дархлал хомсдолын вирус) ба гепатитын шинжилгээний бичгийн хуулбар

Таны баримт бичиг хянан үзсэний дараа Танд урилга явуулагдна

Танай улсад байрладаг Оросын Элчин сайдын яамаас виз олгогдохын тодорхойлолт авч үзэнэ үү? Урилга нь Иргэдийн шилжих хөдөлгөөнийг зохицуулах албанд 1 сард бүрдүүлэгдэх учир баримт бичгээ түргэхэн явуулна уу?

Хоёрдугаар алхам – Олон улсын харилцааны хэлтэсээс урилга хүлээн авах

Гуравдугаар алхам – манай Их сургуулийн урилгын үндсэн дээр сургалтын виз олгохоор танай улсад байрладаг Оросын Элчин сайдын яамд баримт бичгээ оруулах

Дөрөвдүгээр алхам – өөрийнхөө ирэхийг Олон улсын харилцааны хэлтэсийнхэнд мэдүүлж, Элист хотод ирж, шаардагдах баримт бичиг эх хувиар нь авч ирэх:

  1. нотариатаар баталгаажуулсан боловсролын бичиг баримт ба сурсан хичээлүүдийн шалгалтын дүнгийн орос хэл дээрх орчуулга;
  2. гадаад орноос олгосон боловсролын бичиг баримтыг дүйцүүлсэн тухай гэрчилгээ (хэрэв тийм байвал), уг маяг загвараар;
  3. Оросын Холбооны улсад ба тохиромжтой факультетэд суралцахад эрүүл мэндийн харш шалтгаан байхгүйн тухай улсын албан ёсны байгууллагын эмнэлгийн бичиг, уг маяг загвараар;
  4. Оросын Холбооны улсын нутаг дэвсгэрт хүчинтэй байх ХДХВ (хүний дархлал хомсдолын вирус) байхгүйг баталгаажуулсан лавлах баримт (сертификат);
  5. визтэй паспорт ба иргэдийн шилжих хөдөлгөөнийг зохицуулах албаны карт (тийм баримт бичгийг ирсэнээсээ 3 хоногийн турш авч ирэх шаардлагатай);
  6. 3х4 см-ийн хэмжээтэй 6 ширхэг фото зураг

Тавдугаар алхам – шилжиж авсан факультеттэй сургалтын гэрээ байгуулах. Шаардагдахнь:

  • паспортын хуулбар авч ирэх;
  • сургалтын төлбөр төлөх

Чухал мэдээ!

Академийн баримт бичгийн орос хэлэнд орчуулга нь Оросын Холбооны улсад нотариатаар батлуулсан байх эсэхүл Танд баримт бичиг олгосон улсад байрлах Оросын Элчин сайдын яам буюу консулын газарт баталгаажуулах ёстой

Их сургуулийн эмнэлэгт ДОХ (Дархлал олдмолын хам шинж) ба бусад эрүүл мэндийн шинжилгээ дахиад нэг хийнэ

Таны Их сургууль боловсролын баримт бичгийг удаашруулалтай өгөх бол Их сургууль нь Таныг боловсролын диплом авах гэж буйг баталгаажуулах ба он, сар, өдөр тавигдсан албаны захиа олгох ёстой.