Гадаад оюутнууд Халимагийн Их сургуульд оюутан солилцоогоор сурч боломжтой байна.

Халимагийн Улсын Их сургууль бол бүхий дэлхийн олон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа ба академик солилцоо хийх гэрээ байгуулсан юм. Солилцоогоор зөвхөн гэрээ байгуулсан хамтран ажиллагч дээд сургуулиудын оюутнууд ирж чадна.

Манай хоёр сургуулийн хороонд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсны тухай Их сургуулийнхээ Олон улсын харилцаа хариуцсан мэргэжилтэнээс асуугаарай эсэхүл манай хамтран ажиллагч дээд сургуулиудын нэрийн жагсаалтаас үз.

Манай хоёр сургуулийн хороонд тийм хамтран ажиллагааны гэрээ байгуулагдсан бол Та солилцооны хөтөлбөрөөр хэлбэржүүлэх ёслол эхэлж болно.

Тусгай төсөвийн дагуу сургалтыг хэлэлцэхийн тул Халимагийн Их сургуулийн Олон улсын харилцааны хэлтэс рүү мэдээ явуулаарай: interoffice.kalmsu@gmail.com.

Таны тусгай сургалтын төлөвлөгөө батлагдсаны дараа Халимагийн Их сургуулийн Олон улсын харилцааны хэлтэс нь Танд урилга-захиа явуулна бөгөөд Оросын Улсын виз яаж олгох, оюутны байранд өрөө яаж захиалахын талаар зөвлөлгөө өгөнө

Баримт бичг оруулах хугацаа нь:

Намрын үлирал (семестр) – 6-р сарын 30-аас өмнө.

Хаврын үлирал – 12-р сарын нэг шинээс өмнө.

Академик солилцооны нөхцөл:

- Сургалт нь үнэгүй.

- Байрны түрээс нь үнэгүй.

- Замын зардал, хоолны зардал, оюутны байрын нийтийн үйлчилгээний зардлыг оюутнууд өөрсдөө даана.

Хэлбэржүүлэх журам

 Анхны алхам - сургалтын виз хэлбэржүүлэх ба урилга бүрдүүлэхийн тул Таны Их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барих эсэхүл бид нартай холбоо бариарай.

Шаардлагатай баримт бичиг нь:

- Анкет

- Паспортын хуулбар

 Хоёрдугаар алхам – урилга бүрдүүлэх. Урилга нь 1 сард бүрдүүлэгдэх учир баримт бичгээ түргэхэн явуулна уу? Танай улсад байрладаг Оросын Элчин сайдын яамаас виз олгогдохын тодорхойлолт авч үзэнэ үү?

 Гуравдугаар алхам – Халимагийн Улсын Их сургуулийн урилгын үндсэн дээр сургалтын виз олгохоор Оросын Элчин сайдын яамд баримт бичгээ оруулах

 Дөрөвдүгээр алхам – өөрийнхөө ирэхийн тухай мэдээ Олон улсын харилцааны хэлтэс рүү явуулах