Оросын Холбооны улс дахь Гадаад Оюутны Холбоо (ГОХ) нь гадаад оюутнуудын өөрсдийнхөө санаачилгаар, их, дээд сургуулиуд болон ОХУ-ын Ерөнхий ба мэргэжлийн Боловсролын яамны тусламжаар байгуулагдсан юм.

Холбооны үүсгэн байгуулах хуралд ОХУ-ын 17 хот, 37 орон, 28 гаруй их, дээд сургулиудаас 100 орчим төлөөлөгчид оролцсон юм.

Холбоо үүсгэн байгуулах нь гадаад оюутнуудын сургалт, аж байдал, амралт, оюун ухаан, соёлын хэмжээ дээшлүүлэх, биеийн тамир, спорт оролдох, эрүүл мэндийн үйлчилгээ, хууль ёсны ба нийгмийн хамгаалалтын нилээд асуудал шийдвэрлэхийн төлөө нэгдэхийн эрмэлзэлтэй холбоотой байсан юм.

ГОХ нь өөртөө засах эрхтэй, сайн дурын болон улс төр, найманы зорилго хөөцөлдөхгүй байгуулага юм.

ГОХ бол үйл ажиллагаагаа Нийтийн хүний эрхийн тунхаг, Оросын Холбооны улсын үндсэн хууль ба тусгай хуульчилсан акт, Холбооны дүрэмд зохицуулан гүйцэтгэж байна.

ГОХ-ны явуулж буй үйл ажиллагаа нь гадаад оюутнууд, гадаад оюутны олон нийтийн буйгууллагууд, ОХУ-ын төрийн, хувь нийлүүлэгчдийн, бусад байгууллагуудад ил тод онцгой шинжтэй байдаг.

 Зорилго нь:

  • Оросын Холбооны улсын боловсруулах байгууллагуудад суралцаж буй гадаад оюутнууд ба олон нийтийн буйгууллагууд, захиргаа, ардын аж ахуйн удирдах газрын хооронд харилцан ойлголцохыг бэхжүүлж гүнзгийрүүлэхийг дэмжих;
  • Гадаад оюутнуудын мэргэжлийн бэлтгэлд дэмжих; Оросын Холбооны улсад суралцаж буй гадаад оюутнуудын эрх ашгийг төлөөлөх ба хамгаалах;
  • Ард түмний хооронд харилцан ойлголцох, найрамдал бэхжүүлэхийг дэмжих.

Үйл Ажиллагаанууд:

  • Оросын Холбооны улсын боловсруулах байгууллагуудад суралцаж буй гадаад оюутнуудад мэдээллэл, дасан зохицох болон нийгмийн тусламж хүргэх.
  • Гадаад оюутнуудтай сургалтын гадуур ажлыг зохион байгуулж явуулах (оюутан залуусын фестиваль, уралдаан, үзэсгэлэн, концерт, наадам, спортын уралдаан гэх мэт).
  • Боловсрол:
    • Оросын Холбооны улсын их, дээд сургулиудад сургах үйлчилгээ олгохын тухай үнэн зөв мэдээ өгөх;
    • Улсын тэтгэлгээр болон суралцах гэрээний үндсэн дээр элсүүлэлт зохион байгуулахыг дэмжих;
    • Боловсрол, Шинжлэх ухааны яам болон их, дээд сургулиудад гадаад оюутнуудын сургалтанд гарах асуудал шийдэхэд тусламж хүргэх.
  • Төгсөгчидтэй ажиллагаа

Зөвлөлтийн болон Оросын улсын их, дээд сургуулиуд суралцаад төгссөн гадаад орны улсын, улс төрийн, эдийн засгийн зүтгэлтнүүдтэй нягт холбоо барих.